Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд өсгөн үржүүлж байгаа мах бүдүүвтэр ноосны “Баянбулаг” хонины омог, Дундговь аймгийн Хулд суманд үржүүлж буй мах ноосны чиглэлийн “Олдохын хүрэн бор” тэмээний омгийг баталлаа.
“Баянбулаг” омог нь тал хээрийн бүсийн уур амьсгалд дасан зохицсон ашиг шим өндөр, жингийн алдагдал бага, зүс жигд омог хэмээн судалгаа шинжилгээг хийсэн албаныхан онцолж байв. Энэ цөм сүрэг үндсэн ашиг шим нь ноос, бусад омгийн хониноос тослог бага, чийг өндөр, уургын агууламж ойролцоо махны гарцтай юм.
“Олдохын хүрэн бор” омог нь мах, ноос, сүүний ашиг шим өндөртэй. Энэхүү тэмээ тус бүрийн махны ашиг шим Монгол үүлдрийн тэмээнээс 68.8-163.8 кг-аар илүү байгаа юм. Тэмээний амьдын жингийн нэмэгдлээс малчдын олж буй нэмэлт орлого толгой тутамд 67.3 мянган төгрөг байна гэж Ажлын хэсгийн тайланд онцолжээ.
| Хонины “Баянбулаг”, тэмээний “Олдохын хүрэн бор” омгийг батлав |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |