• Өнөөдөр 2026-03-20

Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 350 боллоо

2020-11-03,   1035

Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдварын 350 дахь тохиолдол бүртгэгдсэн байна.  Үүнээс 313 нь эмчлэгдэн, бүрэн эдгэрээд байгаа билээ. Өнөөдөр илэрсэн тохиолдол нь Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор аравдугаар сарын 20-нд ирсэн хүний давтан шинжилгээнээс халдвар илэрсэн  аж.
 
Одоогоор 37 хүн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 32 хүний биеийн байдал хөнгөн, таван хүний бие хүндэвтэр байгаа юм.
 
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 90,951 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийжээ. 
 

Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 350 боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188