Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр түгжрэлийн асуудлаар илтгэл танилцуулав.
Тэрбээр "Нийслэлд 604 мянга 818 автомашин хөдөлгөөнд оролцож байна. Хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 75 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Мөн манай улсад нийтийн тээврийн 900 орчим хэрэгсэл бий. Хүртээмжийн хувьд нэг сая хүн амтай хотод 1000 тээврийн хэрэгсэл байх ёстой. Тиймээс хөдөлгөөнд хүрэлцээтэй байхын тулд нэмэлтээр 600 орчим нийтийн тээврийн хэрэгсэл шаардлагатай.
Нийслэлийн төвд буюу 20-30 минут алхах зайд нийт 190 мянган иргэн амьдардаг гэсэн судалгаа бий. Эдгээр иргэний 63 хувь нь тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа нь явган хүний зам, нийтийн тээврийн хүртээмж хангалтгүй байгаатай холбоотой. Тиймээс түгжрэлийг ойрын хугацаанд бууруулахын тулд гудамж замын сүлжээг хөгжүүлэх, холбоос замыг нээх, авто зогсоолын нэгдсэн системтэй болох хэрэгтэй. Мөн нийтийн тээврийн богино эргэлтийг бий болгож, 10 орчим нүхэн гарц нэмэх, уулзвар, гэрлэн дохионд инженерчлэл хйих шаардлагатай. Энэ оноос эхлээд 1 дүгээр бүс цаашлаад 2, 3 дугаар бүс рүү авто зогсоолыг тэлнэ. Зогсоол, явган алхалтын бүс, зангилаа цэгүүдийг бий болгоход анхаарна” гэв.
| С.Энхтөр: Нийтийн тээврийн богино эргэлтийг бий болгож, 10 орчим нүхэн гарц нэмэх шаардлагатай |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |