Энэ сарын 18-ны өдөр орсон усан бороо үер болж айл өрхүүдэд нэлээдгүй хохирол учруулсан билээ. Тухайлбал Сонгинохайрхан дүүрэгт хог ихээр урсан орж ирж байгаа дүрс бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэн. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн айл өрхүүд болон гудамж талбайн тохижолт ямар байгаа тус дүүргийн Тохижилт аж ахуй хэлтсийн дарга М.Энхманлайгаас тодруулахад дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Одоогийн байдлаар тухайн үед орж ирсэн түүхийн эд цуглуулдаг цэгүүдийн талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна. Учир нь хаяггүй, эзэнгүй хашаанд хоёрдогч түүхийн эд худалдан авч ангилдаг байсан талаар иргэд мэдээлээд байгаа. Албан ёсны эзэн байхгүй учраас тэр урсаж орж ирсэн хувцас сав, хоёрдогч түүхийн эдээс хэдий хэр хэмжээний хохирол учирсан нь тогтоогдоогүй. Үерийн улмаас 33 дугаар хороонд 10 гэр нурж, эвдэрсэн талаар албан бус мэдээлэл байна. Онцгой байдлын газраас үнэлж дүгнэсэн албан ёсны тоон мэдээлэл ирээгүй. Борооны үеэр унасан автозамын гэрэлтүүлгийн хоёр шонг тухайн цагт нь холбогдох байгууламжаас ирж засварын ажлыг нь хийсэн” гэлээ.
| М.ЭНХМАНЛАЙ: Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 10 гэр үерийн улмаас нурж, эвдэрсэн |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |