"Петровис" группийн үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл хүнд өвчний улмаас өчигдөр таалал төгсчээ. Тэрээр Герман Улсад хэвтэн эмчлүүлж байсан аж.
Ж.Оюунгэрэл нь ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж төгсөн 1979 оноос мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллаж байгаад,1990-1992 онд Нефть импорт хангамжийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд НИК ХХК-д ерөнхий захирлын албыг хашиж, 1997 онд “Петровис” группийг үүсгэн байгуулжээ.
Тэрээр байгальд ээлтэй “ЭКО” ШТС, олон улсын стандартад нийцсэн бүрэн автомат “Шинэ Толгойт” агуулах, олон улсын стандартын санхүү бүртгэлийн “Майкрософт Навишн” систем, нийгмийн хариуцлагын тулгын гурван чулуу гэгддэг Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын ISO стандартуудыг цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхны компани болгосон. Олон улсад өргөн хэрэглэгддэг орчин үеийн дэвшилтэт бүтээгдэхүүн Евро-5 шатахууныг нэвтрүүлсэн зэрэг амжилтыг бүтээжээ.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, группийн хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
| "Петровис" группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл таалал төгсчээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |