Урин дулааны улирал ирж бид бүхэн монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялдаг. Аялах үедээ байгалийн олон үзэгдлүүдтэй таарч, шинэ содон газар үзэж, мартагдашгүй дурсамжуудыг бүтээж олон сарын ажлын ядаргаанаасаа салж бие болон сэтгэлийн таашаалыг авдаг. Тэгвэл манай орны ой мод ихтэй бүс нутгуудад хачигний тархалт их байдаг аж. Хачгийг бид зүгээр л нэг биед шигддэг шимэгч хорхой гэж боддог. Гэвч хачиг нь хүний биед шигдэн, цусыг нь сорж бүх биеэр нян дамжуулж дархлалын системийг сүйтгэдэг. Хүн бүрийн биеийн эсэргүүцлээс хамааран өөр өөр нөлөөг үзүүлдэг бол дийлэнх тохиолдолд дэлүүний үйл ажиллагааг муутгадаг байна.
Хачиг хүний биед удаан хугацаагаар байвал мэдрэлийн системийг сүйтгэж үхэлд ч хүргэж болзошгүй аюултай шимэгч амьтан юм.
Бид хачигний халдварын талаар ЗӨСҮТ-ийн тархвар судлаач А.Моломжаваас тодрууллаа.
-Хачиг хүний биед хэрхэн дамжиж халдвар үүсгэдэг вэ?
- Ой мод ихтэй газар хачиг ихэвчлэн үүрлэсэн байдаг. Мөн хачиг салхинд хийсэж агаарт тархаж явдаг. Үүнийг хүмүүс хачиг тэнгэрээс унадаг гэж ойлгох нь элбэг. Хүн амьтан, малын биед шигдэж, шимэгчилэн биеэр халдварын нянг тарааж өвчлөл үүсгэдэг.
-Хачгаар дамждаг ямар төрлийн өвчнүүд байдаг вэ?
-Хачигт халдвараар үүсгэгддэг гурван төрлийн өвчин байдаг. Эхнийх нь хачигт энцефалит буюу ойн хачиг. Ойн хачиг нь Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ зэрэг ой модтой газруудаар элбэг байдаг. Хоёр дахь нь хачигт риккетсиоз, удаах нь хачигт борресиоз юм.

-Энэ өвчнүүд нь ямар хор хөнөөлтэй вэ?
-Хүмүүс тэр бүр тоодоггүй, гэхдээ хачигт хазуулаад удвал тархи нугасны өвчин үүсдэг юм. Хүний толгойд шимэгчлэн амьдрах аюултай учраас тухайн үедээ тоохгүй байсан ч,удвал халдварт нян тархи, нугасанд тархаж өвчин үүсгэх эрсдэл өндөр, хүнд хэлбэрт шилжсэн тохиолдолд үхэлд хүргэх аюултай.
-Уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вакцин тарилга байдаг уу?
-Хачигт энцефалитын эсрэг вакциныг хавар, намрын улиралд тариулж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Вакцин хийлгэж амжилгүй хазуулсан тохиолдолд иммуноглобулин тариулдаг. Мөн иодантипирин, реамбирины эсрэг вирусийн гаралтай эм уудаг.
-Энэ жил хачигний тархалт хэр байгаа вэ?
-Зургадугаар сард бол хамгийн их тархалттай байдаг. ЗӨСҮТ дөрөвдүгээр сараас эхлэн тандалт судалгаа шинжилгээг тархалт их байдаг аймгуудад хийж байна. Энэ жилийн хувьд тархалт өндөр байгаа тул иргэд болгоомжтой аялж зугаалах хэрэгтэй сануулмаар байна.
.jpg)
Хачигт халдвар их тохиолддог нутгийн иргэд, малчид, аялагчид хачигт хазуулахаас сэргийлж, ой хээр явахдаа тод өнгийн битүү хувцас өмсөх, биедээ хачиг ассан эсэхийг шалгаж хэвшихийг зөвлөж байна. Хэрвээ хачигт хазуулсан эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээр хачгийг авхуулан, шинжлүүлж халдвар авсан эсэхээ тогтоолгож эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Учир нь хачиг нь хүний биед мэдэгдэлгүй 30 хоног амьдрах чадвар өндөртэй амьтан юм.
| Хачигт хазуулаад удвал тархи нугасны өвчин үүсдэг |
|
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |