Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касайг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Ковид-19” цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад ДЭМБ болон Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар их хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлснийг онцолж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай Монгол Улсын төр, засгийн зүгээс “Ковид-19” цар тахлын үеэр түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллан халдварыг 10 сарын турш дотооддоо алдаагүй, мөн зорилтот бүлгийн иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулж, өндөр үр дүн гаргасныг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг бууруулах зорилгоор “Тэрбум мод”, ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ дотоодоос хангах “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, архи, согтууруулах ундааны соёлтой хэрэглээг төлөвшүүлэх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа тухай товч танилцуулав. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүд ДЭМБ-ын зорилтуудтай нягт уялдаж буй бөгөөд бүс нутгийн болон гишүүн орнуудад туршлага болохуйц ажил болж байгааг тэмдэглэв. Цаашид энэ чиглэлд Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
| ДЭМБ-аас Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |