“Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллаганы олон улсын хамтарсан сургуулийн үеэр нэгэн онлцог үйл явдал болж байгаа нь “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сургалт юм.
Тус сургалтыг АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалаас зохион байгуулж байгаа бөгөөд БНӨСУ-д явагдаж байгаа UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй энхийг сахиулагчид болон төрийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй алба хаагчид оролцож байна.Сургалтын нээж, АНУ-ын талаас “Хааны эрэлд-2022”-ийг удирдаж байгаа дэд хурандаа Майкл Тони үг хэллээ. Тэрбээр “Дэлхий дахинд энх тайван тогтоход эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал. Тэд энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан ч өнөөдрийг хүртэл төдийлөн онцлогдож яригддаггүй байлаа. Харин сүүлийн жилүүдээс НҮБ-ын санаачилгын хүрээнд эмэгтэй энхийг сахиулагчдыг олон нийтэд сурталчлан таниулах, тэдний гавьяа зүтгэлийг алдаршуулах төрөл бүрийн санал санаачилга гарч байгаад туйлаас баяртай байна. АНУ-ын БХЯ ч мөн уг уриалга, зорилгод нэгдэж, идэвхтэй бодлого баримталж байгаа. Та бүхэн энэ удаагийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сургалтаар НҮБ-ын болоод бусад цэргийн ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо ямар чухал, үнэ цэнэтэй болохыг мэдэх болно. Та бүхэнд амжилт хүсье” гэсэн юм.
Сургалт үндсэндээ хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхний өдөр суралцагчдад хичээлийн агуулга, ерөнхий мэдлэгийг олгох юм. Харин хоёр дахь хэсэгт суралцагчдыг баг болгон хувааж, үүссэн цагийн байдалд тохируулан оновчтой шийдвэр гаргах дадлага чадварыг эзэмшүүлэх ажээ.
“Жендер нь дан ганц эмэгтэйчүүдийн асуудлыг хөнддөггүй, үүнд эрэгтэйчүүд, хөвгүүд ч хамаатай. Тиймээс уг сургалтад хамрагдсан хүмүүс жендерийн талаар цогц ойлголт, мэдлэгийг аваад зогсохгүй, олон улсын жендерийн тэнцвэртэй байдлыг хадгалах сүлжээний нэгэн эд эс болно гэдгийг онцлон хэлэхэд таатай байна” гэж ахлах багш хошууч Алексей Фэйнблот хэлсэн юм.
Анх 1973 БНХАУ-ын Бээжин хотноо 150 улсыг нэгтгэсэн НҮБ-ын хурлын үеэр “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал”-ын тунхаг гарч байсан түүхтэй. Үүний дараа 2000 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс 1325 тогтоол гарч, энх тайван, аюулгүй байдалд эмэгтэйчүүдийн тэгш, бүрэн оролцоо нь мөргөлдөөнийг зохицуулах , шийдвэрлэхэд тогтвортой энх тайвныг тогтооход чухал үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
| “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сургалт эхэллээ |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |