Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний манлай үйлдвэр “Өгөөж-Чихэр боов” ХК-д ажиллалаа.
Компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон. Иргэд нь эрүүл, ажилтай, орлоготой, үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж” хэмээн дэмжиж байгаагаа илэрхийллээ.Хамгийн гол нь төр, засгийн бодлого, шийдвэр тодорхой, тогтвортой байх, төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил, иргэд хамтрах, төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо чухал гэдгийг хэлэв.
86 жилийн түүхтэй энэ компани 165 төрлийн нэрийн бүтээгдэхүүнтэй, өдөрт 40 гаруй тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд Улаанбаатар хотын нарийн боовны зах зээлийн 70 хувийг хангадаг.
Гэвч түүхий эд, материалын үнэ, валютын ханш, дотоод, гадаад тээврийн зардал өсөж байгаа нь хүндрэл учруулж байна. Үндсэн болон туслах түүхий эд, материал, сав баглаа боодлын 90 гаруй хувийг гадаадаас валютаар худалдан авдаг нь бүтээгдэхүүний өртөгт нөлөөлөх болжээ.
НӨАТ-ыг таван хувь болгох, хүнсний үйлдвэр барих бол урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дэмжих, хавтгайрсан халамжийн бодлогыг эргэж харах, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэсгээ түлхүү дэмжих, ажлын байр бий болгосон тохиолдолд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нь зүйтэй гэж үздэгээ ерөнхий захирал С.Түмэнгэрэл хэллээ.“Өгөөж-Чихэр боов” компани 500 гаруй ажиллагсадтай бөгөөд 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд юм.Бүх бүтээгдэхүүнээ шат дамжлага бүрт нь технологийн болон лабораторийн иж бүрэн хяналтад хамруулдаг. Мөн улирал тутам хөндлөнгийн хяналтын лабораторид шинжлүүлж, чанарын баталгаажуулалт хийлгэдэг юм байна.
| Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гурав дахь өдрөө үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |