Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн “Хог хаягдлын менежментийг сайжруулах” гуравдугаар зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур болон Хэнтий аймгийн Онон-Балжийн байгалийн цогцолборт газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хатуу хог хаягдлын ландфилл байгууламж барих ажлууд хэрэгжиж эхэллээ.
Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгалд тосгонд 50,500 м3, Ханх суманд 15,180 м3, Хэнтий аймгийн Дадал суманд 28,400 м3 багтаамжтай энгийн хог хаягдлыг хөрсөнд нэвчилтгүй дарж булшлах технологи бүхий хатуу хог хаягдлын ландфилл байгууламж баригдах юм.Тус төслийн хүрээнд хатуу хог хаягдлын ландфил байгууламж нь ажилчдын байр, ландфилл байгууламж, далангийн байгууламж, хог ангилан ялгаж хүлээн авах талбай, дэд станц, хүнд машин механизмын зогсоол, аюултай хог хаягдал агуулах, харуул бүртгэлийн байр, шороо нөөцлөх талбай, шүүрлийн болон шүүрэл цуглуулах талбай, гэрэлтүүлэг, камержуулалт, төмөр торон хашаа, ариун цэврийн байгууламжаас бүрдэх ба Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон, Ханх суманд жилийн туршид аялал жуулчлалаар ирэх гадаад, дотоодын аялагчид ихээр ирдэг ба орон нутгийн төвшинд хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийн төлөвлөлтийг цогцоор нь буюу жишиг байдлаар шийдвэрлэх боломжтой болж байна.
Азийн хөгжлийн банкнаас 2017-2018 онд боловсруулсан төслийн техник эдийн засгийн үзүүлэлтэд заасны дагуу төсөл хэрэгжиж буй орон нутгийн одоогийн хогийн цэгийг нөхөн сэргээж, орон нутгийн ирээдүйн хүн амын өсөлт, жуулчдын урсгал, түүнчлэн тухайн орон нутгийн уур амьсгал, хөрсний бүтэц, мөнх цэвдгийн тархалт зэрэгт тохируулан энгийн хог хаягдлыг хөрсөнд нэвчилтгүй дарж булшлах технологи бүхий ландфилл байгууламжийн иж бүрэн зураг төслийг Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “Эн Эй Пи Групп” ХХК боловсруулсан бол барилгын ажлыг тусгай зөвшөөрөлтэй “Билгүүн од коснстракшн” ХХК болон “Хэмжилзүй” ХХК-иудын түншлэл гүйцэтгэж байна.
Гурван сумын нутаг дэвсгэрт баригдах тус байгууламжуудыг нэг ижил зураг төслөөр хийж гүйцэтгүүлсэн ба гүйцэтгэгч байгууллагаас энэ ондоо багтаан Хатгал тосгоны ландфил байгууламжийг иж бүрнээр нь барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Ханх сум болон түүх, соёлын өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд хэрэгжих хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийн төсөл нь хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хүрээлэн буй орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, жуулчдын тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.
| Орон нутагт хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийн төслийг хэрэгжүүлж байна |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |