Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж нийт 26 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ удаагийн хуралдаанаар хамгийн анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санд тусгай зөвшөөрөл олголоо. Өнгөрсөн сард тус сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэсэн бөгөөд олон нийтээс санхүүжилтээ амжилттай татан төвлөрүүлж чадсанаар ийнхүү анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан бий боллоо. Хөрөнгийн зах зээлийн урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангууд бий болсноор санхүүгийн хэрэгслийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, бүртгэлтэй хувьцаат компанийн засаглал, тайлагналын ил тод байдал сайжрах давуу талтай. Нөгөөтэйгүүр иргэд, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгөө мэргэжлийн багаар удирдуулах, эрсдэлээ бусад хөрөнгө оруулагчидтай хуваалцах боломжтой.
Мөн хуралдаанаар хамгийн өндөр дүнтэй нийтэд санал болгон гаргах хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэлээ. Энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг андеррайтерийн компани зохион байгуулах буюу андеррайтер төвтэй гэдгээрээ онцлог юм. Тодруулбал, андеррайтерийн компани нь гар утасны аппликейшн ашиглаж хөрөнгө оруулагчдад үнэт цаасны данс нээх, үнэт цаас худалдан авах боломжийг олгоно.
Зохицуулалтын салбаруудад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хүрээнд банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид нэмж олгохоор шийдвэрлэв. Түүнчлэн хоёр хувьцаат компанийн нээлттэй болон хаалттай хүрээнд нэмж гаргаж буй үнэт цаасыг бүртгэж, мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын номинал данс эзэмших зөвшөөрлийг нэг үнэт цаасны компанид, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор тус тус шийдвэрлэлээ
| Анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санд тусгай зөвшөөрөл олголоо |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |