Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:
-Нийслэлийн удирдлагууд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг тохижуулахад ихээхэн анхаарал хандуулсаар ирсэн. Хойшид ч анхааран ажилласаар байх болно. Нийслэлчүүд амарч зугаалах, алхаж чийрэгжихээр зорин очдог хамгийн хөл ихтэй тус газарт хүүхэд, залуус гэмтэж бэртэх, цаашлаад амь насанд аюул учирч болзошгүй нөхцөл бүрдсэн байсан. Тиймээс нийслэлийн удирдлагууд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүргийнхээ хүрээнд дээрх захирамжийг гаргасан. Дархан цаазат газарт иргэд ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх тохижилтыг удахгүй эхлүүлнэ. Энэ жилдээ багтаад хүүхэд багачууд, ахмадууд амрах орчин бүрдэнэ. Богд уулын Ар Зайсангийн гудамж буюу шавар гэр буулгасан байршил болон тус газраас дээш өгсөөд Дугуй цагаан орчмыг иж бүрэн тохижуулна. Улаанбаатар хотын хөгжил, тохижилтод сэтгэл гаргадаг залуустай хамтран ажиллаж байна. Тун удахгүй албадан буулгасан хог хаягдлыг зөөх ажлыг хийнэ. Үүний дараа тохижилт хийнэ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн:
-Мэргэжлийн хяналтын байгууллагад 2013 оноос эхлэн тус байгууламжийн үйл ажиллагаа, газартай холбоотой гомдол ирж байсан. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, УБЗАА, Газар зохион байгуулалтын албатай хамтран хяналт шалгалт хийж байсан. Шалгалтаар олон зөрчил илэрч байсан. Хамгийн ноцтой нь тус байгууллага газрын төлбөрөө төлж байгаагүй. Боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулна гэдэг заалтыг барьж газрын төлбөрөөс зайлсхийсэн. Гэтэл Дархан цаазат газарт сургууль, боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулахаар газар олгохыг хориглодог. “Энигма” компани дээр тэрбум орчим төгрөгийн газрын төлбөрийн зөрчил бий. Түүнийгээ төлөөгүй хэр нь газрын зөвшөөрлөө МҮИС-ийн нэр рүү шилжүүлсэн байдаг. Газрын төлбөрөө төлөөгүй бол газрын зөвшөөрлийг цуцлах хуулийн заалт бий гэлээ.
| Дугуй цагаан орчмын газрыг энэ жилдээ багтаан бүрэн тохижуулна |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |