Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК-ийн ашиглаж байсан химийн бодис онц их хэмжээгээр алдагдаж, газрын хөрсөнд нэвчиж, химийн бодистой ус урссаныг хууль, хяналтынхан нуун дарагдуулж байсан ноцтой баримтыг дэлгэсэн билээ.
Тэгвэл өнөөдөр бидний сурвалжилгын мөрөөр Экологийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ойн ангийн холбогдох албан тушаалтан, зарим нэг сумын удирдлагуудтай холбоотой мэдээллийн талаар Экологийн цагдаагийн албаны нэгдүгээр тасгийн дарга Я.Билэгдэмбэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгтэй шалгалтын ажиллагаа явуулаад, Ойн ангийн дарга, инженер, зарим сумын засаг дарга нартай холбоотой үйлдлийг илрүүлсэн. Ингэхдээ 13 даргын үйлдлийг илрүүлж, Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Тэгэхээр шалгалтын явц, үйл ажиллагааг тус газраас мэдэх учир бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Харин Экологийн цагдаагийн албанаас дөрөвдүгээр сард өгсөн мэдээллийн дагуу иргэд, энэ төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагад урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсан. Мөн ойн ангийн дарга, инженерүүд болон БОАЖЯ-тай хамтран хурал зохион байгуулан, мэдээлэл өгсөн.
Дараа нь мөн БОЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газартай хамтран судалгаа явуулсан. Ингээд гарал үүслийн бичиг гэх зүйлийг цахим хэлбэрээр олговол илүү үр дүнтэй юм байна гэх дүгнэлт гаргаад, НҮБ-аас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд цахим гарал үүслийн гэрчилгээг олгодог нэгдсэн аппликэйшн, вэб сайтуудыг хийхээр туршиж байна. Ойн тухай хуульд заасны дагуу хуурайшилтын үед ойд үйл ажиллагаа явуулахыг гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10-ны хооронд хориглосон байдаг. Тэгэхээр одоогоор ойд үйл ажиллагаа явуулах хориотой байгаа. Хорио тавигдахаар шалгалтын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна” гэв.
| Я.БИЛЭГДЭМБЭРЭЛ: Хууль бусаар мод огтолсон хэргээр Ойн ангийн 13 даргыг АТГ-аас шалгаж байна |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |