Экологийн цагдаагийн албанаас Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй “Шинь Шинь” ХХК-тай холбоотой болон Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг ойн ангиудад холбогдох хэргийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Экологийн цагдаагийн албаны дэд дарга, хурандаа Ц.Баатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг дулааны холимог металлын орд газрыг эзэмшиж буй “Шинь шинь” ХХК-д холбогдох Эрүүгийн хэргийг шалгаж байгаа. Тус компанитай холбоотой асуудлыг 2013 оноос шалгаж байгаад хэргийг хаасан юм билээ. Харин 2018 онд тус албанд дээрх хэргийг дахин сэргээн шалгаж, дахин шинжээч томилох шаардлагатай болсон. Тиймээс шинжээчид 2020 оны зургадугаар сард прокурорын зөвшөөрөлтэйгөөр арванхоёрдугаар сард газар дээр нь очиж ажилласан. Шинжээчдийн гаргасан шинжилгээний хариугаар холимог металлыг хамрах хөрсөнд хүнд металлын тархалт болон хаягдал усны далангийн шүүрлийн талбайд хохирлын хэмжээг тооцож, талбайн хөрсөн дэх хүнд металлын тархалтад учруулсан хохирлыг 427 мянган төгрөг, хаягдал усанд учруулсан нөхөн төлбөр нь 245 мянган төгрөг болсныг тогтоосон. Ингээд "Шинь шинь" ХХК-ийн байгаль орчинд 672 сая 652 мянган төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. 2021 оны аравдугаар сараас эхлэн тус компанийг Эрүүгийн хуульд заасан "Байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэгт буруутай болох нь бүрдсэн" гэж үзээд яллагдагчаар татах санал гаргаж, прокуророос энэ оны гуравдугаар сард "Шинь шинь" ХХК-ийн Монгол талыг хариуцсан захирлыг яллагдагчаар татаж, тавдугаар сарын 31-нд шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг шилжүүлсэн” гэлээ.
| Ц.БААТАР: “Шинь шинь” ХХК-ийн монгол талыг хариуцсан захирлыг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлсэн |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |