Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй мах махан бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг судлах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. Тавдугаар сарын 31-нд гарсан ажлын хэсэг долоо хоногийн хугацаанд хяналт, шалгалт хийж аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзаж, иргэдийн саналын сонсож, нөхцөл байдлыг бодитой судлах асуудлыг нягталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Хуралдааны үеэр ямар шийдвэр гарсныг танилцуулъя.
Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотой асуудлыг цэгцлэх, хяналтын хатуу тогтолцоонд оруулахаар шийдвэрлэсэн. Мал төхөөрөхөөс эхлээд ангилж ялгах, савлах, хэрэглэгчийн гарт очих хүртэл нээлттэй, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан хэмжээнд хяналт тавих горимд шилжихээр болсон. Хоёрдугаарт, дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх зориулалтын үйл ажиллагаа явуулж буй 16 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гарсан. Монгол Улсад мах худалдаалж буй бүх захад үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн сав баглаа боодолтой нийлүүлнэ. Дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж, махны үйлдвэрийн парктай болгож, камержуулна” гэлээ.
| С.АМАРСАЙХАН: Дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийг Улаанбаатараас үе шаттай нүүлгэж, махны үйлдвэрийн парктай болно |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |