Аливаа улсын хөгжлийг хүний хөгжлөөр, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр нь дүгнэдэг. Дэлхий нийт 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-оо хэлэлцэн баталж, 2030 онд эх, хүүхдийн эндэгдлийг дорвитой бууруулах шийдэл гаргасан. Бүх улс орнууд нярайн эндэгдлийн түвшинг 1,000 амьд төрөлтөд 12, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 25-аас бага болгон бууруулахаар зорилтоо тодорхойлсон. Монгол улс дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтыг хүлээн авч, илүү том зорилт тавин ажиллаж байна. "Тогтвортой хөгжлийн зорилт ба хүүхдийн эрүүл мэнд" үндэсний зөвлөгөөн энэ сарын 8-10 өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМ-ийн Сайдын зөвлөх О.Батбаяр, ЭТҮГ-ын дарга Ж.Нарангэрэл, АЛШТХ-ийн дарга Г.Навчаа, НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар суурин төлөөлөгч Аяако Кайно болон 21 аймаг, есөн дүүргээс хүүхдийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
“Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ийн хүрээнд олон улсын байгууллагууд хамтран эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах стратегиудыг батлан хэрэгжүүлж байна. Үр дүнтэй, чанартай тусламжийг цаг алдалгүй үзүүлж чадвал эх, хүүхдийн эндэгдлийн талаас илүү хувийг урьдчилан сэргийлэх боломжтой болохыг олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтод сэргийлж болох нялхсын эндэгдлийг 2030 он гэхэд 1,000 амьд төрөлтөд найм болгон бууруулах зорилт дэвшүүлсэн. Хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, эрсдэлгүй хөгжих эрхтэй. Энэ үүднээс Монгол Улсын үе үеийн Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр, арга хэмжээний үр дүнд нялхас болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 оны түвшинтэй харьцуулахад 4.5 дахин буурсан. Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, сэргийлж болох эндэгдлийг бууруулахын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өртөг багатай, өндөр үр дүнтэй интервенцүүд болох “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”, “Имж эх асаргаа”-г тогтвортой хэрэгжүүлэн, амьсгал хямралын гачаалыг эмчилж нярайн эрт үеийн эндэгдлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай.
| “Тогтвортой хөгжлийн зорилт ба хүүхдийн эрүүл мэнд” Үндэсний зөвлөгөөн болж байна |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |