Байгаль орчин, аялал жуулчлалын яам, planetGOLD Монгол төсөлтэй хамтран 2022 оны зургадугаар сарын 7-8-ны өдрүүдэд Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцын хэрэгжилтийн тухай олон талт оролцоог хангасан хэлэлцүүлэг, семинарыг Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвд зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн эхний өдөр байгаль орчин, эрүүл мэнд, эрчим хүч, хөдөө аж ахуй, хэмжил зүй болон бусад салбар дахь мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнийг орлуулах боломж, тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга замын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн, судлаачид танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр алтны бичил уурхай дахь хууль бус мөнгөн усны хэрэглээнээс хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл өгч, төрийн холбогдох талууд, салбарын зохих арга хэмжээнүүдийн тухай хэлэлцэх юм байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Дэлхийн улс орнууд мөнгөн ус нь агаар мандлаар хол зайд тархдаг, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр байгаль орчинд ялгарч, цаашид задрахгүйгээр экосистемд биохуримтлал үүсгэдэг онцгой хоруу шинж чанартай химийн бодис гэдгийг хүлээн зөвшөөрч, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг мөнгөн усны болон мөнгөн усны нэгдлийн хаягдал, ялгарлаас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилготойгоор Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцыг 2013 онд Япон улсын Кумамото мужид болсон Дээд хэмжээний дипломат бага хурлын үеэр баталсан. Монгол Улс Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцод нэгдэн орохоор 2013 онд гарын үсэг зурж, 2015 онд УИХ уг конвенцыг соёрхон баталж, тал болж нэгдэн орсон.
Конвенцоор мөнгөн ус хэрэглэж, ялгарч, алдагдаж буй бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйл ажиллагаануудад түүнийг орлох бүтээгдэхүүн, хамгийн боломжит арга техник, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх явдлыг хөхүүлэн дэмжиж, мөнгөн ус болон мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг хянах, хязгаарлах, хориглох зохицуулалтыг хуульчлан зааж өгсөн байна
| Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцын хэрэгжилтийг хангах тухай хэлэлцүүлэг болж байна |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |