Өнөөдөр нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ардчилсан намын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох иргэн С.Эрдэнэд хууль бусаар тамга тэмдгийн хяналтын дугаар олгосон хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх байсан боловч шүүх хэргийг хэлэлцэхээс татгалзлаа. Үндэслэл нь “Улсын Дээд Шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар тогтоолд С.Эрдэнийг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, төлөөлж хүсэлт гаргах эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй”, “Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй этгээд байхгүй байна” хэмээн дүгнэсэнтэй холбоотой байна. Өөрөөр хэлбэл Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй этгээд улсын бүртгэлд байхгүй байна гэсэн Улсын Дээд Шүүхийн байр суурийг баримталлаа.
Дээрх татгалзал нь шүүхийн шийдвэр биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан шүүгчийн захирамж юм. Энэхүү захирамжид талууд гомдол гаргаж захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлнэ. Иймд АН-ыг төлөөлөх эрхгүй нь шүүхийн шийдвэрээр олон удаа баталгаажиж, өнөөдрийн шүүгчийн захирамжаар төлөөлөх эрхгүй нь дахин тогтоогдоод байхад АН-ыг төлөөлөх эрхтэй мэт мэдэгдэл хийн, гишүүдийг төөрөгдүүлж байгаа үйлдлээ таслан зогсоохыг С.Эрдэнэ нарын иргэдээс шаардаж байна. Ардчилсан намын зүгээс хүчин төгөлдөр тамгыг нам доторх урвагчдыг ашиглан улс төрийн зорилгоор давхардуулан олгосон хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй бөгөөд, шүүхээр шийдүүлэх байр суурин дээрээ хатуу зогсож, шүүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгааг үүгээр мэдэгдэж байна.

| МЭДЭГДЭЛ: Ардчилсан намын тамганы маргаан шийдэгдээгүй |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |