Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжингийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад 2022 оны зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан нар оролцож, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Тээврийн яам хооронд байгуулсан протоколд гарын үсэг зурлаа.
Уулзалтын үеэр Монголын талаас МИАТ ТӨХК хоёр улсын хооронд ачаа тээврийн нислэг, Хүннү Эйр ХХК зорчигч тээврийн нислэг үйлдэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг мэдэгдээд хоёр улс хооронд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдүүлэхээр Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах талаар санал солилцсон. Талууд Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг 2003 онд тохирч үзэглэсэн боловч тухайн төсөл нь сүүлийн үеийн агаарын тээврийн эрх зүйн шаардлагатай нийцэхгүй байгаад санал нэгдэж ойрын хугацаанд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар тохирсон. Хэлэлцээр эцэслэн байгуулагдах хүртэл талууд хоёр талын агаарын тээвэрлэгчдийн чартер болон карго нислэгийн зөвшөөрлийг түргэн шуурхай олгож байхаар тохиролцов.
Мөн олон улсын зам, тээврийн тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах талаар хэлэлцэж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний тээвэрлэгчиддээ тээвэр хийх боломжит нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тээврийн шинэ коридор байгуулах судалгааны ажил хийхээр тохирлоо. Олон улсын зам тээврийн тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаас өмнө хоёр улсын хооронд зөвшөөрлийн 150 бичиг, гуравдагч улсаар дамжих зөвшөөрлийн 50 бичиг харилцан солилцохоор тохирсон юм.
| Хоёр улсын тээврийн яам хооронд байгуулсан протоколд гарын үсэг зурлаа |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |