Монгол Улсын Шадар сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр бүх шатны Засаг даргын гамшгийн үеийн шийдвэр гаргах, хэрэгжүүлэх штабын дадлагаар эхэлж байна. “Танхимын сургалт”, “бэлэн байдлын үзлэг”, “штабын дадлага”, “дадлага, сургууль” гэсэн үндсэн дөрвөн хэсэгтэйгээр, астрономийн 104 цаг, оперативын 148 цагийн багтаамжтай явагдаж байгаа тус сургууль өнөө өглөө Сэлэнгэ аймгийн гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүнийг “Цугларалт” дохиогоор цуглуулж, цагийн байдал өгснөөр албан ёсоор эхэллээ. Штабын дадлага сургууль тухайн аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт болсон үеийн удирдлагын хариу арга хэмжээ, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн анги, албадын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, өгөгдсөн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах дадлагаар үргэлжилж буй аж.
| Гамшгаас хамгаалах дадлага эхэлжээ |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |