Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээ баярын нэгдсэн жагсаалаар эхэллээ. Жагсаалд төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, хүүхдүүдийн төлөөлөл оролцож, мэргэжил бүрийн онцлогийг сурталчлан таниулсан юм.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс 1952 оноос тэмдэглэж эхэлсэн. Энэ жилийн хувьд “Монгол хүүхдүүд-2022” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүүхэд багачуудад зориулан НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тэргүүтэй нийслэлийн холбогдох байгууллагаас “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн улсын нэг юм. Нийслэлийн хүн амын 38 хувийг хүүхэд эзэлж байна. Насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч болдог. Иймд ажиллаж, амьдарч байгаа орчноо эрсдэлгүй болгоход анхаарч, хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг тань хүүхдийн хүмүүжил төлөвшилд нөлөөлж байдаг гэдгийг бодолцон зөвөөр үлгэрлэж, зөөлнөөр хүмүүжүүлж, зөвлөн туслахыг эрхэмлэхийг та бүхэндээ уриалж байна” хэмээлээ.
Мөн Монголын хүүхдийн ордноос эцэг эх, хүүхэд багачууддаа зориулан “Хүүхдийн ертөнц” фестивалийг санаачлан, НЗДТГ, MCP ХХК, Монголын хүүхдийн сантай хамтран зохион байгуулж байна. Фестивалийн хүрээнд Монголын хүүхдийн ордны сурагчдын тоглолтууд, хүүхэд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэлийг бэлдсэнээс гадна 2-3 тайз засаж цаг тутмын үзвэр, тоглолтууд тоглож, гудамжны явуулын хоолны үйлчилгээ, мөн асруудад төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ үзүүлж буй юм.
Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа “Өнөөдрийн арга хэмжээнд 1000 гаруй хүний бүтээлээр үзэсгэлэн гаргаж, бүтэн сарын хугацаанд бэлтгэл хангасан. Хүүхдийн ордноос Шангри-Ла худалдааны төв хүртэлх замыг хааж, “Хүүхдийн ертөнц” гудамжны фестивалийг анх удаа зохион байгуулж байна. Монголын хүүхдийн ордон 63 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа.“Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдааныг 59 дэх жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн хувьд 270 орчим бүтээл ирснээс 32 хүүхэд өнөөдөр шагналаа гардаж байна” хэмээв.Монголын хүүхдийн ордонд жилд 4000 гаруй хүүхэд суралцдаг. Хүүхдүүдийг хүссэн чиглэлээр нь сургалтад хамруулахын зэрэгцээ олон улсын арга хэмжээнүүдэд оролцдог. Сүүлийн жилүүдэд ковидтой холбоотой суралцагчид багассан ч гэлээ 80 гаруй хүүхэд олон улсын арга хэмжээнд оролцжээ.
| Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнүүд үргэлжилж байна |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |