Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өөрийн бүрэн эрхийн хүрээнд санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.
Уг тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун ажиллаж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар 2022 оны тавдугаар сарын 31-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж, тогтоолын төслийн хэрэгжилт, явц байдалтай танилцлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хаврын тариалалтын явцын талаар танилцуулав. Тэрбээр, хаврын тариалалтын ажил тавдугаар сарын 03-наас эхэлж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 288.8 мянган га-д үр тариа, үүнээс 283.9 мянган га-д улаанбуудай, 9.3 мянган га-д төмс, 4.9 мянган га-д хүнсний ногоо, 3.5 мянган га-д малын тэжээл, 32.5 мянган га-д тосны ургамал, нийтдээ 342.7 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалт 74.7 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 78.3 хувь, тосны ургамлын тариалалт 49.0 хувь, төмс 54.1 хувь, хүнсний ногоо 40.2 хувьтай тус тус явагдаж байна.
Хаврын тариалалтад зориулан ХААДС-д хүсэлт гаргасан 256 иргэн, аж ахуйн нэгжид 10.3 мянган тн улаанбуудайн үр, 34 аж ахуйн нэгжид 1.0 мянган тн тэжээлийн таримлын үрийг 30 хувийн урьдчилгаатай, 187 иргэн аж ахуйн нэгжид 1.1 мянган тн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 83 аж ахуйн нэгж иргэнд 889 тн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгоод байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Арилжааны банкны эх үүсвэрээс газар тариалангийн үйлдвэрлэлд 100.0 тэрбум, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл 50 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон, Тээвэр хөгжлийн банкаар дамжуулан тариалан бүхий 1129 иргэн, аж ахуйн нэгжид 72.1 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна хэмээн танилцууллаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар иргэн, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах, иргэдийг чанартай, баталгаатай хүнсээр хангахад анхаарч ажиллахыг чиглэл болгов. Мөн үндсэн төлөвлөлтийн үйл ажиллагаанд санхүү, эдийн засгийн тооцооллыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуультай уялдуулах шаардлагатайг тэмдэглэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан иргэд Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэхээр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож буй 3 хувийн хүүтэй зээлийг дэмжиж байгаа бөгөөд цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг уламжлав.
УИХ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн тус яамны газар, нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
| УИХ-ын дарга Г.Занданшатар, Байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар ХХААХҮЯ-нд ажиллалаа |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |