Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Сумьяабазар их хотын хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэлээ. Тэрбээр "Эрхэм хүндэт хүүхэд, багачуудаа. Хүний амьдралын гэнэн цайлган, гэгээн мөрөөдлийн бэлгэ тэмдэг, сайн сайхан руу зорьж тэмүүлэх хэн бүхний урам зориг, түлхэх хүч, хайр энэрлийн иш үндэс болсон алдрай бяцхан дүү нар аа. Та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Тэртээ 1925 онд Швейцарын Женев хотноо болсон Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас зургадугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын хүүхдийн өдөр” болгон зарлаж, Монгол Улс 1952 оноос эхлэн хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 70 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр бол хүүхэд багачууд Та бүхний хувьд баяр, талархалд халгиж цалгисан баярын өдөр төдийгүй эрхээ хамгаалуулж, ирээдүйгээ баталгаажуулахын төлөө дуу хоолойгоо өргөх, хүсэл зорилгоо илэрхийлж, эрхээ тунхаглах өдөр юм.
Та бүхний эрх, Та бүхний ирээдүй нийт улаанбаатарчуудын хувьд эн тэргүүнд бичигдэх, үүрэг хариуцлага бөгөөд нэг бүрчлэн хэрэгжих, биелүүлэх учиртай үүрэг даалгавар, үнэ цэн юм. Иймд Улаанбаатар хот хийгээд Монгол эх орныхоо ирээдүй болсон эрхэм хүндэт хүүхэд багачууд Та бүхэндээ ээлтэй хотыг бий болгохын төлөө хайртай бүхний тань нэгэн адил чин сэтгэлээсээ чухалчлан ажиллах нь бид бүхний дээдийн дээд үүрэг, хариуцлага хэмээн итгэж байна. Хүүхэд нэг бүрийн хөгжил болоод оролцоог дэмжиж, Та бүхний хэрэгцээнд нийцсэн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын үйлчилгээг хөгжүүлж, тэгш хүртээмжтэй хүргэхэд шинэ Улаанбаатар хотын хөгжил чиглэх болно. Их хотын ирээдүй, их амьдралын гэрэл нь болсон эрхэм хүндэт хүүхэд багачууд Та бүхэндээ дахин Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Хүүхэд бүрийн сэтгэл тэнүүн, ирээдүй дардан байж, энх торниж, өнөд жаргах болтугай.
Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын тамгын газар
| Д.Сумъяабазар: Хүүхэд бүрийн сэтгэл тэнүүн, ирээдүй дардан байж, энх торниж, өнөд жаргах болтугай |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |