Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган"-аас нууранд живсэн тээврийн хэрэгслийн байршил, гүнийг нарийвчлан тодорхойлж, зураглал, суурь судалгаа хийж, живсэн тээврийн хэрэгслийг 2024 оны дотор үе шаттай татан гаргах тухай зөвлөмж гарсан.
Тэгвэл тус зөвлөмжийн дагуу Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуралдалдаа. Хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Г.Түвдэндорж, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, БОАЖЯ-ны Усны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Хоролмаа, Япон Улсын “Ниппон Селвиж” группын мэргэжилтэн Акари Ватару, Усны газрын дарга Ш.Мягмар болон ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо.
Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, судалгаа, шинжилгээ, авч хэрэгжүүлсэн ажлын явц байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ. Түүнчлэн “Ниппон Селвиж” группийн мэргэжилтэн ноён Ватару Араки Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, судалгаа, татан гаргах ажиллагааны чиглэлээр Япон Улсын талаас тус нуурын байгалийн тогтоц, техник хэрэгслийн живсэн байх магадлалтай газруудын хэмжээ, байршлыг агаараас тандах, улмаар нарийвчлан тогтооход шаардлагатай судалгааны арга зүй болон цаашид ашиглагдах техник хэрэгслийг тодорхойлсон үйл явцыг танилцуулсан юм.
Уг арга хэмжээ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн төтөлбөрийн “Ногоон хөгжил”-ийн нэгдүгээр үе шат буюу 2021-2030 онд цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эх зэрэг онцлог экосистемийг тусгай хамгаалалтад авч унаган байгалийг хамгаалах зорилтын хүрээнд өрнөж байгаа юм. Уг ажлыг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар БХЯ, БОАЖЯ, Гадаад харилцааны яам, ОБЕГ, ТТХГ, Усны бодлого зохицуулалтын газрын ажлын хэсгүүд хамтран хэрэгжүүлэх юм.

| Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |