Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллагаас Монгол Улсыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард "саарал жагсаалт"-д оруулсан юм.
“Саарал жагсаалт”-д орсноос хойш холбогдох байгууллагад хэд хэдэн удаагийн тайланг хүргүүлсэн. Монгол Улсын хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг энэ оны аравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан FATF-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн байна.
Хэвлэлийн хурлын үеэр FATF-ын Ерөнхийлөгч Маркус Плейер Монгол Улс өгсөн даалгаврыг амжилттай биелүүлж, мөнгө угаахтай тэмцэх ажилд ахиц гаргасан болохыг онцолж, “Саарал жагсаалт”-аас гаргасан болохыг зарласнаар манай улс хамгийн хурдан буюу 11 сарын хугацаанд “Саарал жагсаалт”-аас гарсан улс болсон.
Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагууд улс дамнасан томоохон мөнгө угаах гэмт хэргүүдийг мөрдөн шалгаж, шийдвэрлэсэн нь "саарал жагсаалт"-аас гарах шалтгаан болсон гэдгийг FATF-аас онцолсон байна. Өөрөөр хэлбэл манай улсын эрх бүхий мөрдөн байгууллагууд гадаад, дотоодын бохир мөнгөний урсгалтай тэмцэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах чадавхтай, хүчин чармайлт гаргасан гэдгийг баталгаажууллаа.
| Монгол Улсыг улс дамжсан мөнгө угаах гэмт хэргийг шийдвэрлэсэн хэмээн “Саарал жагсаалт”-аас гаргажээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |