Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, салхины хурд 16-24 метр секунд, зарим үед түр зуур секундэд 28 метр хүртэл ширүүсэж, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн.
Тодруулбал, 19-нд Архангай, Булган, Өвөрхангай Төв аймгийн нутгаар 0.0-6.0 мм, Завхан, Увс аймгийн нутгаар 0.0-10 мм цас орж, цасан шуурга шуурч Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгийн нутгаар салхины хурд 16-24 метр секунд хүртэл ширүүсжээ.
Харин 20-нд Архангай, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар 0.0-5 мм цас орж, цасан шуурга шуурч, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар салхины хурд 9-14 метр секунд, говийн аймгуудын зарим нутгаар түр зуур 28 метр секунд хүртэл хүчтэй салхилж, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
Хүчтэй салхи шуурганы үеэр Завхан аймагт гурав, Дундговь аймагт 25, Өвөрхангай аймагт тав, Өмнөговь аймагт гурав, нийт 36 иргэн малдаа яваад төөрсөн, сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэдийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өглөө.
Мөн 20-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт гурван иргэн самар түүж яваад нэг иргэн нь төөрч сураггүй болсон тухай дуудлагаар онцгой байдлын байгууллагаас эрэн хайх ажиллагаа явуулж байх үед тухайн иргэн Батсүмбэр суманд айлд эсэн мэнд очсон тухайгаа утсаар мэдэгдэж, эрлийн ажиллагааг зогсоосон.
Авто замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдан тээврийн хэрэгслээр зорчиход аюултай нөхцөл байдал бий болсон тул Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд чиглэлийн нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг түр хойшлуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Малдаа яваад төөрсөн, сураггүй болсон 36 иргэнийг эсэн мэнд олжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |