Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээгийн “Ээж бидэн хоёр” ном нь таван хэлээр хэвлэгдэн гарсан гэдгээрээ онцлог билээ. "Ээж бидэн хоёр" номноос онцлох арван эшлэлийг танд хүргэж байна.
Үхэл ээжийг нь авах гэж яардаг. Үр нь үхлээс өрсөж ээжийгээ жаргаах гэж яардаг. Өнөөдөр жаргааж чадвал үр нь өрсөнө. Маргааш жаргаана гэвэл үхэл нь өрсөнө.
Дүү бид хоёр эхээсээ ишигний эвэр шиг хоёулхнаа.
Манайх бол тэгтлээ үгүйлэн санаж, бэтгэрээд байхааргүй ердөө л бага дөрвөн ханатай, бүрээс муутай, хумсын чинээхэн умгар бор гэртэй айл байсан л даа. Гэтэл тэр өөдсийн чинээ бор гэрээс минь хаад ноёдын хаш цагаан өргөөнөөс олж сонсохооргүй далдын нандин уянга эгшиглэнхэн сонсдож, цаанаа л нэг содон сайхан тансаг үнэр нь ханхалж, ухаан санааг минь илбэдэн татаж байсныг хожим анзаарч мэдсэнсэн.
Ээжийнхээ ариун цогцсыг ер нь энэ хорвоод тээж төрүүлж хамаг байдгаараа хайрлаж өмөөрч явсан ээжийгээ эзгүй хээр орхисон юм даа.
Ээжийнхээ хэвлийд тээгдэж төрөөд эцэст нь ээжийгээ зүрхэндээ тээж санаашран үлддэг нь энэ л хорвоогийн хатуухан жам юм даа.
Өнөө маргааш хоёр бол байгаа, байхгүй хоёр. Маргааш гэдэг бол хүсэл. Өнөөдөр гэдэг бол амьдрал.
Ээжийгээ хайрлахад маргааш гэж үгүй, эрдмийг сурахад эртэднэ, оройтно гэж үгүй.
Миний ээж өчүүхэн хүн намайг хүйгээрээ тэжээж, зүрхээрээ амилуулж, сэтгэлээрээ ухааруулж энэ насыг хайрласан. Үүнийг л ээжийн хайр гэж хэлдэг буй заа.
Ер нь багш хүний бахархал гэдэг хамгийн гол нь ямар сайхан хүмүүжилтэй хүнийг төлөвшүүлэв гэдгээр хэмжигддэг байх.
Би хэзээ нэгэн цагт ээжгүй хоцроно гэдгээ мэддэг байсан ч, түүнийг тухайлан бодож ч зүрхлэхгүй айж бэргэж явсаар нэг л мэдэхэд ээжгүй болчихсон. Ээжийнхээ амьгүй хөрсөн биеийг тэвэрч мэдэрч байсан хэрнээ л түүнийг амьгүй болчихсон гэдэгт нэг хэсэгтээ үнэмшиж чадахгүй байсан.

| НЭРТ СЭТГҮҮЛЧ Х.ЦЭВЛЭЭГИЙН ТАВАН ХЭЛЭЭР ХЭВЛЭГДСЭН "ЭЭЖ БИДЭН ХОЁР" НОМООС ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |