2022 оныг “Хүүхдийн жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын яамнаас хэвлэл нийтлэлийн үнэн бодит мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хүүхдэд зориулсан олон талт үйл ажиллагааг сурталчлан түгээхдээ хүүхдийн эрхийг зөрчихгүй байх, аливаа мэдээлэл, тэр дундаа гэмт хэргийг мэдээлэхдээ хохирогч хүүхдийн сэтгэл зүйг хамгаалж, олон нийтэд түгээн, хүүхдэд ээлтэй сэтгүүлчдийн тоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд “Хэвлэл мэдээллийн ажилтны өдөр”-ийг угтан “Сэтгүүлч та нийгмийн эмч” арга хэмжээний хүрээнд хэвлэл мэдээллийн ажилтны ёс зүйг эрхэмлэн хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг өдөр тутамдаа хэрэгжүүлж байхыг уриалж байна.
Арга хэмжээний үеэр “Хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах бэ” сэдвийн хүрээнд холбогдох хууль тогтоомж, олон улсын тэргүүлэх туршлага, манай улсын байдлын талаар ментор М.Мөнхжаргал илтгэл тавьсан бөгөөд 3-10 дугаар ангийн хүүхдүүдийн төлөөлөл оролцсон “Хүүхдүүд ярьж байна” баримтат нэвтрүүлэг бэлтгэн хүүхдүүдийн эрх хаана зөрчигдөж буй талаар болон сэтгүүлч сурвалж ах эгч нараасаа тэдний хүсэж буй зүйл зэргийн талаар хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд хандаж үеийнхнээ төлөөлөн өөрсдийн дуу хоолойгоо хүргэлээ. Мөн энэ үеэр сэтгүүлчидтэй чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал бодлоо солилцов.
Соёлын яам нь 2022 онд хэвлэл мэдээллийн байгууллагыг “Хүүхдэд ээлтэй, ёс зүйтэй хэвлэл мэдээллийн байгууллага” болохыг уриалж, энэхүү сэдвийн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сурвалжлагч, нийтлэлчдэд зориулсан цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус арга хэмжээгээр энэ жилийн энэ чиглэлийн үйл ажиллагааны нээлтээ хийж байгаа аж.
| “Сэтгүүлч та нийгмийн эмч” арга хэмжээг зохион байгуулав |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |