"Монголын эдийн засгийн форум" ТББ-ын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр тус зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд боллоо. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн форум-2022” дөрөвдүгээр сарын 7-8-нд болно. Энэ удаад Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна.
"Шинэ сэргэлтийн бодлого" нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавирусийн халдварт цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
“Монголын эдийн засгийн форум” чуулга уулзалтаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар ярилцаж дотоод, гадаадын төлөөллийн нээлттэй оролцоотойгоор нэгдсэн ойлголтод хүрэх хэлэлцүүлгийг өрнүүлдэг уламжлалтай.
Чуулга уулзалтыг угтаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт тус бүрээр дараах хуваарийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгүүд зохион байгуулна. Үүнд:
1. Эрчим хүчний сэргэлт 2022.03.21
2. Боомтын сэргэлт 2022.03.22
3. Аж үйлдвэржилтийн сэргэлт 2022.03.24
4. Хот, хөдөөгийн сэргэлт 2022.03.25
5. Ногоон хөгжлийн сэргэлт 2022.03.28
6. Төрийн бүтээмжийн сэргэлт 2022.03.29
Дээрх урьдчилсан хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан салбарын яамд зохион байгуулна. Эндээс гарсан санал, зөвлөмжийг дөрөвдүгээр сарын 7-8-ны өдөр зохион байгуулагдах “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын үеэр мөн хэлэлцэх юм.
| “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг ШИНЭ СЭРГЭЛТ уриатай зохион байгуулна |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |