ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Анатольевич Навальный наймдугаар сарын 20-нд онгоцонд ухаан алдаж, нэг сарын хугацаанд Германд хэвтэн эмчлүүлсэн. Навальныйг “Новичок” хэмээх хороор хордуулсан байж болзошгүй гэх мэдээ гарч Европын Холбоо, Их Британиас ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Навальныйг олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байгаа монгол прокурорыг ОХУ-ын хэвлэлүүд онцолж эхэлсэн.
Энэ мэдээлэлтэй холбогдуулан УЕПГ-ын ОНХА-аас тодруулахад “Улсын Ерөнхий прокурорын зөвлөхөөр Ганчулууны Оюунболд гэж хүн ажилладаггүй. Харин УЕПГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, сургалтын хэлтэст Г.Оюунболд гэж хяналтын прокурор ажилладаг. “Ганчулуун Оюунболд” гэсэн фэйсбүүк хаяг нь тухайн хувь хүний хуудас байна.
Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар нь prokuror.mn сайт болон тус газрын Олон нийттай харилцах албаны албан ёсны фэйсбүүк хаягаар дамжуулж олон нийтэд мэдээллийг хүргэдэг. Хяналтын прокурор Г.Оюунболд нь хэрвээ дээрх агуулгатай зүйлийг бичсэн нь үнэн бол энэ асуудлыг УЕПГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс шалгаж, холбогдох арга хэмжээг авах болно” гэсэн юм.
| УЕПГ: Г.Оюунболд шүүмжлэл бичсэн нь үнэн бол холбогдох арга хэмжээ авна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |