Бид технологийн хөгжлөөр хөтлөгдөж буй нийгэмд амьдарч байна. Өдөр тутмын хэрэглээндээ хэвшүүлж, цаг хугацаагаа хэмнэх боломжийг бүрдүүлсэн дараах найман аппликейшныг уншигч танд танилцуулж байна.
Тэмдэглэл бичиж, бусадтай хуваалцаж болох цахим санах ой юм. Энэ аппликейшныг ашигласнаар та өөрийн цагийг хэмнэх боломжийг бүдрүүлнэ. Учир нь, зөвхөн тэмдэглэл хөтлөх бус зураг, аудио, хуанли зэрэг шаардлагатай бүгдийг цогцоор нь багтаасан гэдгээрээ ялгардаг.
.png)
Таны найз нөхөд, гэр бүлийнхний газрын зураг гэж ойлгож болно. Та энэхүү аппликейшныг ашиглаж өөрийн эргэн тойрны, хүмүүсийн байршлыг харах боломж бүрдэх юм. Цаг алдах шаардлагагүй. Хаяг байршлыг тодорхой харуулдаг учир олоход хялбар болгож буй гэдгээрээ онцлог.

Англи хэлээ сайжруулах хүсэлтэй залуусын өдөр тутмын бяцхан хөтөч. Интернет орчинд идэвхтэй ашиглаж болох англи хэл дээрх цахим сурах бичиг. Хэлний мэдлэгээ нэмэгдүүлэхийг хүсвэл хэзээ ч, хаанаас ч хэрэглэх боломжтой. Тодорхой дэд сэдвүүдээс нэгийг нь сонгоод, аудио болон текстээр уншиж, сонсож болдог. Мөн дуудлага, сонсох чадварыг давхар хөгжүүлдэг учраас мэргэжлийн багш нар өдөр тутамдаа ашиглахыг зөвлөдөг.

Гар утсаа ашиглан богино хэмжээний бичлэг эвлүүлэхэд зориулсан аппликейшн. Үүнийг ашиглан өөрийн хүссэн бичлэгийг хялбар аргаар хийх боломжтой. Тохиргоонууд нь энгийн, ойлгомжтой байдаг учир цаг алдах шаардлагагүй. Мөн бичлэг эвлүүлсний дараагаар ямар нэгэн тэмдэг, лого байдаггүй. Албан хэрэгцээнд өдөр тутамдаа ашиглаж болно. Уг аппликейшн-д бэлэн загвар, дизайн байдаг учраас та богино хэмжээний бичлэгийг заавал мэргэжлийн хүнээр бус өөрөө хийх боломжтой.

Товч мэдээллийг багтаасан постер хийхэд зориулсан аппликейшн. Та энэ аппликейшныг ашиглан хүссэн загвараар постер хийж болно. Ингэхдээ бэлэн дизайнд нийцүүлэн нэмэлт дүрсийг ашиглаж болдог. Үүний давуу тал нь хэмжээ, үсгийн фонт, зураг, лого зэргийг стандартын дагуу байршуулдаг учир яг л мэргэжлийн юм шиг постерийг бүтээх боломжтой.
.jpg)
Хэрэглэхэд хялбар инфографик, график бүтээгч юм. Өвөрмөц, сонирхолтой инфографик, онлайн тайлан, интерактив газрын зураг зэргийг хийх зориулалттай. Замбараагүй олон тоо баримтыг ойлгомжтойгоор хүнд хүргэх нууц бол ердөө энэ. Зөвхөн инфографик, графикаар хязгаарлагдахгүйгээр онлайн сэтгүүл, тайлан зэрэг бүхий л мэдээллийг нэгтгэх чадалтай гэдгээрээ өвөрмөц.

Цахим зургийн цомог. Хэрэгтэй зураг, богино хэмжээний бичлэгийг хадгалж авахыг хүссэн ч багтаамжийн асуудлаас болоод чадахгүй л байна уу? Тэгвэл танд үүнийг ашиглахыг зөвлөе. Зөвхөн зураг, бичлэг хадгалах төдийгүй шинэ санаа авах зорилгоор ашиглаж болох юм. Өөрийн хүсэж буй төрлөөс сонгож, тэдгээрийн нийтэлж байгаа зураг дүрсийг өөрийн хаягт хадгалах боломжтой. Мөн чанар нь алдагдсан зургийг ижил агуулгатай нягтаршил өндөртэй илэрцээс сонгож болдог нь тухайн аппликейшны ялгарах зүйл аж.
.jpg)
Дуу хөгжимд дуртай хүн бүрийн хэрэглээ болсон цахим хөгжмийн сан юм. Ижил төстэй програмуудаас ялгарах гол зүйл нь албан ёсны оюуны өмчийн эрхтэйгээр сонсох, ашиглах боломжийг бүрдүүлсэн. Дуу, хөгжимтэй холбоотой бүхий л уран бүтээлчдийн бүтээлийг нэг дор багтаасан нь тус аппликейшны давуу тал билээ.
.jpg)
| ТАНИЛЦ: Таны хэрэглээг хялбарчлах найман аппликейшн |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |