Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзжээ. Д.Сумъяабазар дарга “Монгол Улс Бүгд Найрамдах Польш Улстай 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэг зэрэг олон салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн. Цаашид хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нягт хамтран ажиллана” гэлээ.
Түүнчлэн Варшав хотод Улаанбаатар хотын Төлөөлөгч томилохоор болсныг дуулгахад таатай байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Кшиштоф Бойко Улаанбаатарын төлөөлөгчийг томилсноор хотууд хоорондын харилцаанд чухал ач холбогдолтойг онцоллоо. Тэрбээр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн зургадугаар сарын 15-нд Монгол Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалын үеэр Фредерик Шопений нэрэмжит гудамжны нээлтийг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн “Тус айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бизнес форум зохион байгуулах саналтай байна” гэв.
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсангийн гудамжнаас зүүн тийш “Хан хиллс” хотхоны хойд талын авто замын тойрог хүртэлх 1.1 км гудамжийг Фредерик Шопений нэрэмжит гудамж болгон албан ёсоор нэрлэжээ.
| Польшийн Ерөнхийлөгч зургадугаар сард Монголд ирнэ |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |