Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж хамтран ажиллах асуудлаар олон улсын худалдааны зуучлалын “Samirtex” байгууллага болон хувцас, загварын салбарын үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” компанийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Цар тахлын улмаас бий болсон эдийн засгийн хямрал болон түүхий эд, бараа материалын хомсдолтой холбогдуулан үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хүнд нөхцөл байдалтай тулгарч байгаа. Нийслэлээс жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд онцгойлон анхаарч, тэдгээрийн ажлын байрыг хадгалах, үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.
Олон улсын худалдааны зуучлалын “Samirtex” байгууллагын ерөнхий захирал Илхан Эрдэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч компаниудад тулгамдаж буй түүхий эд, бараа материалын хомсдолын асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан биеийн тамирын хослолыг хямд өртгөөр, чанартай үйлдвэрлэхэд Улаанбаатар хот болон бусад хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах саналтай байгаагаа онцлов. Түүнчлэн талууд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн төгсөгчдийг гадаадад мэргэжил дээшлүүлэн суралцах, мөн ажиллах боломжийг хангах талаар санал солилцжээ.
| Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллана |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |