Баян-Өлгий аймгийн Бураатын даваан дээр хөрсний цэвдгээс шалтгаалан 700 орчим метр хатуу хучилттай авто замд эвдрэл гарчээ. Өөрөөр хэлбэл тухайн замын тодорхой хэсгүүдэд өвөл хөлдөж овойн зуны улиралд цэвдгийн гэсэлтийн суулт өгсөн нь зам эвдэрч, зорчих хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болсон байна. Тиймээс Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төсөл, зөвлөх болон үндсэн гүйцэтгэгч компанийн хүсэлтээр ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэмтэд судалгаа хийн авто замын гүйцэтгэгч компанитай хамтран цэвдэгтэй хэсгийг зуны улиралд гэсгээхгүйгээр хүйтэн байлгах технологи нэвтрүүлж байна.
ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Я.Жамбалжав, Замын гадарга, ялангуяа асфальт-бетон гадарга нь нарны энергийг өөртөө шингээж улмаар доошоо гүнрүүгээ дулаан дамжуулснаар түүний доорх цэвдгийг тодорхой хэмжээнд гэсгээхэд хүргэнэ. Ингэж цэвдэг гэссэнээр түүнд агуулагдах мөсжилтийн хэмжээнээс хамаарч авто замын гадарга дээр хотойлт суулт үүсдэг. Бураатын даваа орчимд замын эвдрэлтэй хэсгүүдийн шалтгааныг тодорхойлох, замын далангийн хэсгүүдийг эвдрэлээс сэргийлэх арга, аргачлал, зөвлөмж боловсруулах судалгааны ажлын хүрээнд геофизикийн цахилгаан хайгуул, өрөмдлөг, хөрс чулуулгийн дээжлэлт, цооногийн температурын хэмжилт, тайлан 2021 оны зун хийсэн. Дээрх судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлаж цэвдгийн гэсэлтэд хүчтэй өртөж нэлээдгүй хотойлт суулт өгсөн хэсгүүдэд цэвдгийн гэсэлтийг зогсоох аргуудын нэг болох термосифон хоолойнуудыг өнгөрсөн оны 10-12 дугаар сарын хугацаанд суурилуулсан тухай зам, тээврийн хөгжлийн сайдад танилцууллаа.
Сайд Л.Халтар, гүйцэтгэгч компанид хандан улсын наадмын өмнө хөргөлтийн тоног төхөөрөмж суурилуулсан 700 гаруй метр газрын хучилтыг хийж дуусгахыг үүрэг болголоо. “Монголд цэвдэгтэй газар маш олон байдаг. Тухайн үедээ далан муу хийгдсэн хэмээн үнэлээд шороогоор сольдог ч байдал дээрддэггүй. Тиймээс Я.Жамбалжав доктор энэ технологио салбарын шинжлэх ухааны зөвлөл дээр замын болон зам, засвар арчлалтын компаниудыг байлцуулан танилцуулаарай гэв.
| Бураатын даваа орчмын авто замын доорх цэвдгийн гэсэлтийг зогсоох технологи нэвтрүүлж байна |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |