Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва хариуцаж буй хэлтэс, агентлагийн дарга нартай нийслэлийн 2022 оны төсөвт тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газраас хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран камерын шинэ шийдлүүдийг танилцуулсан юм.
Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд олгож буй барилга байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй нийт 42 үйлчилгээ байдаг. Тус үйлчилгээнүүдтэй холбоотой иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь архитектур төлөвлөлтийн даалгавар авахаас эхлэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах, комисс ажиллаж хүлээн авах хүртэл 12 төрлийн үйл ажиллагааны дараалал, шат дамжлагын дагуу 381 төрлийн бүрдэл бичиг баримт бүрдүүлдэг байна. Эдгээрийг задалбал, давхардсан тоогоор 600 гаруй бичиг баримт бүрдүүлэн үйл ажиллагаа явуулдаг.
Энэхүү процессын явцаас шалтгаалан 2021 оны хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас зөвхөн барилга, барилгын үйл ажиллагаатай холбоотой нийт 1087 өргөдөл, гомдол ирсэн байна. Иймд ирэх дөрөвдүгээр сараас барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил эхэлж буйтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын А/987 дугаар захирамжийг үндэслэн, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан “Онлайн бизнес төв” цахим системээр нийслэлээс үзүүлж буй барилга байгууламжтай холбоотой үйлчилгээнүүдийн шат дамжлагуудыг багасгаж, иргэн, аж ахуй нэгж байгууллагад авлига, хүнд суртал үүсгэхгүйгээр цахимжуулах шаардлагатай байгааг танилцуулсан юм.
| Нийслэлээс үзүүлж буй барилга байгууламжтай холбоотой үйлчилгээнүүдийг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |