Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Хан-Уул дүүргийн цагдаагийн байгуулага хамтран гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор "Оюутан эргүүл" хөтөлбөрийг зохион байгуулахаар болжээ. Тус хөтөлбөр өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд эхний ээлжийн сургалт, нээлтийн үйл ажиллагаа ХААИС дээр боллоо. Сургалтаар оюутан залуус тус хөтөлбөрт хамрагдсанаар хэрхэн ажиллах, ажиллах явцад олгох шагнал урамшуулал болон үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан юм.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга Батмөнх “Хан-Уул дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар, Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Оюутан эргүүл” ажиллуулах шийдвэр өнгөрсөн оны арван сард батлагдсан. Ингэхдээ тухайн үед цар тахалтай байсан учраас хойшлогдоод, одоо цаг үеийн нөхцөл байдал харьцангуй сайн байгаа энэ үед оюутнуудтайгаа хамтарч энэхүү эргүүлийг ажиллуулах журмыг танилцуулах, мөн Хан-уул дүүргийн гэмт хэргийн нөхцөл байдал, үүнээс сэргийлэхэд иргэд хэрхэн оролцох талаар тайлбарлаж байна. Мөн энэ сайн дурын үйл ажиллагаанд оролцсоноор хөтөлбөрт хамрагдах оюутнуудад ямар хэрэгтэй байх талаар анхан шатны сургалт орж байна. Цаашид тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бүх их дээд сургуулиудад энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлээд байнгын тогтмол үйл ажиллаагаа явуулснаар гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо буурах, оюутан залуус хуулийн мэдлэгтэй болох үр дүнтэй ажил гэж харж байгаа”гэв.
“Оюутан эргүүл” хөтөлбөрт хамрагдах оюутан, залуус нь дүүрэг, хороодод эргүүл болон замын цагдаа гэсэн хоёр чиглэлээр ажиллана. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид замын цагдаагийн чиглэлийн үйл ажиллагаа эхлэх бол эргүүл хийх оюутан, залуус автобусны зогсоолд зогсож байгаа хувийн унаа, автобусны буудал руу шахаж зогссон иргэдэд шаардлага тавьж, зам гарч байгаа хүүхэд багачуудад туслан ажиллах юм. Тус хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутан залуус цаашид цагдаагийн байгуулагад ажиллах, гадаадын их дээд сургуульд хамрагдахад дэмжлэг болох тодорхойлолт гаргаж өгөх, идэвх санаачилгатай ажилласан хүүхдүүдийг сургууль болон цагдаагийн байгуулага хамтран шагнаж урамшуулна гэдгийг хөтөлбөрийн зохион байгуулагчид онцлон хэллээ.
.jpg)
О.Эрдэнэтунгалаг
| Хан-Уул дүүрэгт “Оюутан эргүүл” хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |