Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Дотоодын цэргийн штабаас Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт цэргийн жинхэнэ алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдын дунд шатрын тэмцээнийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтэд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, Зэвсэгт хүчний Жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Батсайхан, Хил хамгаалах ерөнхий газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, хурандаа П.Мөнх-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс алба хаагчид оролцсон юм.
Тэмцээнийг нээж Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис хэлсэн үгэндээ “Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт цэргийн жинхэнэ алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдын дунд “Шатар”-ын тэмцээнийг зохион байгуулж байна. Шатар тоглох нь ой тогтоолтыг сайжруулж, оюуны чадавхыг хөгжүүлэн бүтээлч чадварыг нэмэгдүүлдэг гэдгийг эрдэмтэд нотолсон байдаг. Та бидний гүйцэтгэж буй үүрэг ихээхэн онцлогтой бөгөөд алба хаагчдаас оюун санааны өндөр бэлтгэлтэй байхыг цаг ямагт шаарддаг, энэ ч утгаараа энэ спортоор алба хаагч бүр зайлшгүй хичээллэх хэрэгтэй гэдгийг онцолъё” хэмээв.
Энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн 12 анги, байгууллагын 64 алба хаагч оюун ухаан, ур чадвараа сорьж байна.
| Цэргийн алба хаагчдын дунд шатрын тэмцээн болж байна |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |