Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Мэдээлэл, технологи, техник ашиглалтын хэлтсийн дарга Ц.Мөнх-Очироос гэрлэн дохионы асуудлаар дараах тодруулгыг авлаа.
-Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн гэрлэн дохио ажиллаж байна вэ?
-Нийслэлд 155 гэрлэн дохио ажиллаж байгаа. Үүнээс 1-2 нь эвдрэл гэмтлийн улмаас ажиллахгүй байх тохиолдол бий. Манайхаас ажиллахгүй байгаа гэрлэн дохиог яаралтай засаж янзалдаг. Шинээр байршуулж буй гэрлэн дохиог шалгаж, нягтлаад ашиглалтад оруулдаг.
-Гэрлэн дохионы ашиглалтын хугацаа хэдэн жил байдаг вэ?
-Ер нь насжилтыг арван жил гэж үздэг. Гэхдээ яг арван жил гээд хүлээгээд байдаггүй. Солих хугацаа нь болоод эвдрэл гэмтэл гарвал тэр үед нь тохирсон засвар шинэчлэлтийг хийдэг. Гэрлэн дохиог заавал хосоор нь байршуулж суурилуулдаг. Энэ нь нэг гэрлэн дохионд гэмтэл үүсвэл иргэд нөгөө талын гэрлэн дохиог ашиглах зориулалттай. Харин тэр хугацаанд манай инженерүүд тухайн гэмтлийг засварладаг.
-Гэрлэн дохионы засвар үйлчилгээг хэн хариуцдаг вэ?
-Манай байгуулга хариуцаж ажиллана. Гэрлэн дохио эвдэрвэл манай инженер техникийн баг очиж юунаас болсон байна гэдгийг тодорхойлдог. Харин заавал өргөгч машин хэрэг болох эсвэл газар доогуур явсан утсанд гэмтэл учрах юм бол туслан гүйцэтгэх компанийн туслалцааг авдаг. Гэрлэн дохионы гэмтэл ихэвчлэн зуны улиралд их гардаг. Учир нь газар доогуур байгаа өвөл хөлдсөн утас зун нь гэсээд богино холболт үүсэх, ус орох түүнээс үүдсэн гэмтэл их гардаг. Тэр тохиолдолд манай байгуулга утсыг нь солих, яаралтай үед нь түр холбох арга хэмжээг авдаг. Одоогоор туслан гүйцэтгэх компанийг сонгоогүй байгаа.
О.Эрдэнэтунгалаг
| Ц.МӨНХ-ОЧИР: Улаанбаатарт 155 гэрлэн дохио ажиллаж байгаа |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |