Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнгөрсөн оны тайлан мэдээг танилцууллаа. Энэ үеэр Эрүү болон зөрчлийн хэрэг эвлэрүүлэн зуучлалын дүн мэдээг Шүүхийн статистик хариуцсан мэргэжилтэн Э.Ганцэцэг өглөө.
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн ихэнх төрлийн гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан бол хүчин болон авлигын гэмт хэрэг өссөн дүнтэй гарсан байна. Тодруулбал, хүчиндэх гэмт хэрэг нь өнгөрсөн оны мөн үед 307 хэргийг хянан шийдвэрлэж байсан бол өнгөрсөн онд 346 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Харин залилах гэмт хэрэг 337 хэргээр хянан шийдвэрлэж байсан бол 22 хэргээр буюу 3.1 хувиар өсжээ. Мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиглах гэмт хэрэг 147 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44 хэргээр буюу 18.8 хувиар буурсан дүнтэй гарсан байна” гэв.
Авлигын гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн
Мөн үргэлжлүүлэн тэрбээр “Нийт 235 авлигын хэргийг тухайн тайланд хугацаанд хүлээн авснаас 33 хэргийг прокурорт буцааж, дөрвөн хэргийг түдгэлзүүлж, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 155 хэргийг хянан шийдвэрлэж, 42 хэргийн үлдэгдэлтэй гарсан байна. Хянан шийдвэрлэсэн авлигын гэмт хэргийн 49 хувийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг эзэлж байна” гэж мэдээлэв.
| Э.ГАНЦЭЦЭГ: Хүчиндэх болон авлигын гэмт хэрэг өнгөрсөн оноос өссөн |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |