Орон нутагт гарсан зам тээврийн ноцтой ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр амиа алдсан хоёр иргэний нэг нь явган зорчигч, нөгөө нь жолооч байсан гэв.
Тодруулбал, Архангай аймгийн Их-Тамир сумын төв орчимд асфальтан замд "Nissan X-Trail" маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 59 настай эрэгтэй Х-г мөргөж амь насыг хохироожээ. Уг зам тээврийн осол энэ сарын 10-нд 23:30 цагийн орчимд болсон аж. Мөн Завхан аймгийн Идэр сумын нутаг Ацын даваа гэх газарт "Hyundai Mighty" маркийн автомашин онхолдсон ноцтой осол өчигдөр 16:40 цагийн орчимд гарчээ. Ослын улмаас жолооч 57 настай, эрэгтэй Б амь насаа алдсан байна.
Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд дөрвөн хүн бэртсэн бол ослын шинжтэй 470 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн саатуулсан бол гарцан дээр зам тавьж өгөөгүй 251 жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан байна.
| Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |