“Новотел” зочид буудлын гурван давхрын шилэн цонх нь хагарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр “Тус зочид буудлын санхүүгийн албаны хоёр ажилтан маргалдаж, нэг нь ус буцалгагчаар цонх руу цохиод хагалсан” талаар мэдээлсэн юм. Харин бид энэ талаар “Новотел” зочид буудлын лавлах утас руу залгаж тодруулахад “Хүн унаж бэртээгүй. Мөн үйлчлүүлэгчийн дээрээс шил унаагүй. Шил нь гэнэт өөрөө бутраад уначихсан.
Шил нь үйрээд уначихсан. Тэрнээс хүн цохиж, хагалаагүй” гэв. Тус 16 давхар зочид буудлыг “БҮТИ” барилгын компани 2010 оноос “Хурд интернэйшнл” компанийн захиалгаар Сүхбаатар дүүргийн VI хороо Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд барьж, 2018 онд хүлээлгэн өгсөн байдаг.
“Новотел” зочид буудал нь орчин үеийн шийдэл бүхий таван төрлийн нийт 192 өрөөтэй. Олон улсын хоолны 100 гаруй нэр төрлийн хоолтой буфет ресторан, паб, фитнесс, бассейн, спа, хурлын болон хүлээн авалтын заал гээд дээд зэрэглэлийн зочид буудалд байх бүх төрлийн үйлчилгээний газартай гэдэг. Цонх нь хагарсан гуравдугаар давхарт хятад хоолны ресторан байрладаг аж. Хэрэв тус барилгын гурван давхрын цонх өөрөө хагарсан бол бүх шилэн фасадыг шалгах хэрэгтэй. 16 давхар барилгын шилэн фасад энэ маягаар өөрөө үйрч унах юм бол аюул отож байна гэсэн үг.
Тухайн үед тус барилгыг шалгаж, хүлээж авсан МХЕГ-ын байцаагч, эрх бүхий албан тушаалтнууд ажлаа дутуу хийсэн гэсэн үг үү. “Хурд интернэйшнл” компани нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Тус компанийг УИХ-ын гишүүн асан Б.Чойжилсүрэн, түүний дүү Б.Балдорж нар хариуцдаг.




| “Новотел” зочид буудлын шилэн фасад гэнэт цуурч, цонх нь хагарчээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |