Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын иргэн 70 настай, эрэгтэй А, 64 настай, эрэгтэй С нар наймдугаар сарын 18-ны өдөр “Орхон” голд сэлэх гэж ороод живжээ. Уг дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 18-31-ний өдөр, Есдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Ар гэрээс гаргасан хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон ар гэрийнхэн аравдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ.
Ингэхдээ нэгдүгээр бүлэг анх осолдсон газраас “Тавтын пост” хүртэл 45 км-т, хоёрдугаар бүлэг Төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 25 км-т тус тус завиар “Орхон” голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж ажиллагааг зогсоосон байна.
Эх сурвалж: ОБЕГ
| Орхон голд живсэн хоёр иргэний эрэн хайх ажиллагааг зогсоожээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |