НЭМҮТ-ийн дэргэдэх Биобэлдмэлийн үйлдвэрт хүний дархлааг бүх талаар сэргээх, вируст хепатит, томуу, томуу төст өвчин, улаанбурхан, стафилакокт, менингококт зэрэг нянгийн гаралтай өвчлөл болон Короновируст халдвар /КОВИД19/-аас урьдчилсан сэргийлэх, иммунноглобулиныг гарган авч туршилт, хяналтын шинжилгээ хийж эхэллээ
Тодруулбал тус байгууллагын үйл ажиллагааг зогсоож, 2016 онд татан буулгасан байсан “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг сэргээх шийдвэрийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан энэ оны зургаадугаар сард сэргээх шийдвэр гаргасан юм. Улмаар уг үйлдвэр Иммунноглобулиныг үйлдвэрлэж, туршилт, чанарын хяналтын шинжилгээ хийж байгааг НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоо нар энэ сарын 6-нд Шадар сайд С.Амарсайханд танилцууллаа.
“Хүний хэвийн Иммуноглобулин” нэртэй үйлдвэрлэх тус бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлсэн тохиолдолд Биобэлдмэлийн үйлдвэр нь хэвийн 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэх боломжтой аж. Иммуноглобулин хэмээх уургийн бэлдмэлийг ковидоор өвдсөн хүндэвтэр шатны эмчилгээнд өндөр тунгаар хийхэд халдварын эдгэрэлтийг хурдасган, хүндрэлээс маш сайн сэргийлдэгийг ДЭМБ-аас баталсан юм.
Манай улсад хэвийн болон өвөрмөц иммуноглобулиныг өмнө нь халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан арвин туршлагатай. Тиймээс дээрх туршлагад тулгуурлан монгол хүний биеийн онцлогт тохируулан шинээр үйлдвэрлэн эмчилгээнд хэрэглэхээр бэлтгэж буй “Хүний хэвийн Иммуноглобулин” нь Ковид-19 халдварын хүндэвтэр гэсэн оноштой өвчтөнд эрт тарьснаар хүндэрч нас барахаас сэргийлэн, хоёрдогч нянгийн халдвараас сэргийлэхийн зэрэгцээ Вирусийн эсрэг эмчилгээнд дарангуйлагдсан дархлалыг сэргээх боломжтойг судлаачид онцолж байна. Мөн бага зардлаар үйлдвэрлэх дээрх бэлдмэл нь адил төрлийн бүтээгдэхүүнийг гаднаас өндөр үнээр худалдан авах зардлыг бууруулан, гадаад руу урсах мөнгөний урсгалыг бодитойгоор багасгах боломжтой аж.
М.ХОНГОРЗУЛ
| Биобэлдмэлийн үйлдвэрт вирусын эсрэг иммуноглобулиныг үйлдвэрлэж эхэллээ |
|
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |