Эм, эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, чанар стандартад хяналт тавьж, наймдугаар сарын 1-ээс эхлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээр гаднаас эм тариа авахгүй байх зохион байгуулалтад шилжиж ажиллахыг Шадар сайд даалгасан.
Энэ хүрээнд холбогдох яам, агентлагийн зүгээс эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, үнийн тогтвортой байдлыг шалган, цаашид авах арга хэмжээний талаар өнөөдөр УОК-ын дэргэдэх шуурхай Ажлын хэсэгт танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар эм ханган нийлүүлэх төвүүдэд вирусийн эсрэг "Рeмдeсивeр" 37 мянга, "Умифeновир" 1.3 сая ширхэг нөөцтэй, эрүүл мэндийн байгууллагуудад эмийн нөөц тасалдаагүй, үнийн хувьд тогтвортой байгаа гэлээ. Цаашид Эрүүл мэндийн яамнаас вирусын эсрэг эмийн хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд 3 төрлийн эмийг ерөнхий гэрээгээр оруулж ирэх бөгөөд нийт 168 мянган хүн тун эмийг захиалжээ. Харин наймдугаар сард 26 мянган хүн тун эмийг нийлүүлэх аж.
Мөн халдварын хүнд шинж тэмдэгтэй иргэдэд хэрэглэдэг, нас баралтаас урьдчилан сэргийлэх өндөр үйлчлэлтэй "Тоцилизумаб" эмнээс 2000 ширхэгийг ойрын хугацаанд нийлүүлэхээр болжээ.
Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчид дотооддоо вирусийн эсрэг Умифеновир/ арбидол/, Фабипиавир зэрэг хоёр төрлийн эмийг үйлдвэрлэхээр бэлтгэж байгаа бөгөөд түүхий эд хангалттай байгаа гэлээ.
Наймдугаар сарын 1-ээс эхэлж бүх эмнэлгүүд эм эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлтийг өөрсдөө хариуцахаар болж байгаа. Гэвч эмнэлгүүд өдгөө эм ханган нийлүүлэх байгууллагуудад их, бага хэмжээний өртэй явж байгаа нь эмийн нөөц бүрдүүлэлтэд хүндрэл учруулж болзошгүй байгааг Эм, эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан дуулгалаа.
Эмнэлгүүдийн өр төлбөрийн асуудлыг судлан шалтгаан нөхцөлийг бодитоор тодорхойлж, цаашид эм эмийн хэрэгслийн нөөцийг хэрхэн бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлтээ нэгтгэн танилцуулахыг Шадар сайд салбарын яам, холбогдох агентлагийнханд үүрэг болгов.
Мөн эмийн нөөц, чанар стандарт, үнийн тогтвортой байдалд онцгой анхаарч, аж ахуйн нэгжүүдийг нээлттэй, ил тод мэдээллээр хангаж ажиллахыг Эм, эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргад анхаарууллаа.
| Энэ сард 26 мянган хүн тун вирусийн эсрэг эм нийлүүлнэ |
|
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |