Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2021 оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Монгол Улсын Засгийн газраас газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдлийг бууруулах мэдлэг мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа хэдий ч төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай бус байна гэдгийг Шадар сайд дүгнэлээ.
2019 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээр манай орны нутаг дэвсгэрийн 76 хувь газар хөдлөлтийн долоо болон түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд оржээ. 2020 оны эхний найман сарын байдлаар их бага хэмжээгээр 39786 газар хөдлөлт бүртгэгдсэн нь газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх станцуудын хэвийн ажиллагааг эрчимжүүлж, шинэ техник технологийг ашиглаж аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээгээ бүх түвшинд эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэрээр тодотгон хэлсэн юм.
Иймд Барилга хот, байгуулалтын сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулж, салбар хоорондын уялдааг ханган үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт биелэлтийг хангуулах, сүүлийн үеийн шинэ техник технологийг нэвтрүүлж зарлан мэдээллэх станцуудыг шинэчилж сайжруулах чиглэлээр нарийвчилсан судалгаа тооцооллыг хийж, Газар хөдлөлтийн мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх журмыг эцэслэн боловсруулж дуусгахыг Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг өглөө.
УОК-оос газар хөдлөлтийн мэдээллийг ард иргэдэд шуурхай дамжуулах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэн ОБЕГ-ын Шуурхай Удирдлагын Зарлан мэдээлэх төвд дамжуулах системийг бүрдүүлж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс ажиллуулж эхэлжээ. Дөрөвдүгээр сарын 1-нээс хойш 3.5-аас дээш хүчтэй 58 удаагийн газар хөдлөлтийн мэдээллийг ОБЕГ-т ШУЗМТ-д илгээсэн байна.
Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-аас газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх гурван станцыг худалдан авах тендер зарлагдаж хүлээн авах бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд цаашид аймаг, нийслэлийн Засаг дарга нар нутаг дэвсгэртээ байгаа газар хөдлөлтийн станцуудыг хариуцаж хэвийн ажиллагааг хангах үүргийг Шадар сайд өглөө.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ оны эхний хагас жилийн байдлаар газар хөдлөлт мэдрэгдсэн 12 аймгийн 960 барилга байгууламжид газар хөдлөлтийн нөлөөлөл ямар байдлаар илэрч байгааг нь хяналт тавихад 570 барилгад эвдрэл гэмтэл үүссэн, 210 барилгад шинээр эвдрэл үүссэн байгааг тогтоожээ.
Мөн сургууль цэцэрлэг, эмнэлэгт эрдслийн үнэлгээг хийхэд орон нутагт 1834 барилга, нийслэл хотод 7152 барилга байгууламж эрсдэл ихтэй байгаа аж. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, бүртгэх паспортжуулах ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд ингэснээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжуудын мэдээллийн нэгдсэн сан үүсэх боломжтой гэдгийг МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал хэллээ.
| Газар хөдлөлтийг зарлан мэдээлэх станцуудыг шинэчилж, ашиглалтыг аймаг, нийслэлийн удирдлагад хариуцуулна |
|
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |