2013 онд болсон НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн Дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнууд A/RES/68/192 тогтоолыг баталж, долдугаар сарын 30-ны өдрийг Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Дэлхийн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн түүхтэй. Энэхүү тогтоолоор “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын тухай олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, тэдний эрхийг хамгаалах, энэ тухай сурталчлах зайлшгүй шаардлагатай” гэж мэдэгджээ.
Дэлхий даяар эмэгтэйчүүд хүн худалдаалах гэмт хэргийн гол бай болсоор байна. 2018 онд дэлхийн хэмжээнд илрүүлсэн гэмт хэргийн 10 хохирогч тутмын тав нь насанд хүрсэн эмэгтэйчүүд, хоёр нь бага, өсвөр насны охид байв. Манай улсын хувьд охид, эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгт өртөх байдлаар энэ гэмт хэргийн хохирогч болох нь нэмэгдэж байна. Тэдний дунд 18-24 насны эмэгтэйчүүд, 14-17 насны охид хохирогч болох нь өндөр байна. Нөгөө талаас амьдралын нөхцөл байдлаас үл хамааран хэн ч энэ гэмт хэргийн хохирогч болох магадлалтай гэдгийг анхаарах нь зүйтэй юм. Манай улсад 2020 онд нийт хүн худалдаалах 40 хохирогчтой 14 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүний найман хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Энэ нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг юм. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд зааснаар “Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй билээ.
| Өнгөрсөн онд хүн худалдаалах 14 гэмт хэрэг бүртгэгдэж, 40 хүн хохирчээ |
|
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |