Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн Хэрлэн голын эрэгт амарч байсан иргэн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар долдугаар сарын 16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид долдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цагаас мөн өдрийн 20:30 цагт хүртэл нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат эрэгтэй, 42 настай иргэн М-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Тухайн иргэн гол руу орох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэнэ. Долдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Цэнхэрмандал сумын Нугаар багийн Жаргалантын-Ам гэх газраас Нугаар багийн Шинэ булаг гэдэг газар хүртэл Хэрлэн голын усаар 35 км-т завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:50 цагт түр зогсоожээ. Хэрлэн гол үерлэж, булингар их байгаа нь эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа гэнэ. Тэгвэл өнөөдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
| Хэрлэн голд осолдсон иргэнийг хайж байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |