Эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх хүсэлтийг Эрүүл мэндийн яам, Засгийн газарт тавиад буй. Харин 2021 ондоо багтааж тэдний цалинг нэмэх боломжгүй байгаа талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Тэрбээр "Эрүүл мэндийн салбарын, улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган ажилчдын нэг удаагийн урамшуулал хоёр сая төгрөг, улаан бүсэд ажиллаагүй ч нэг сая төгрөгийг урамшуулал олгох төсвийн тодотголыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан, хэлэлцэгдэж байна. Улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын хувьд эрүүл мэндийн даатгалын сангийн шинэчилсэн өөрчлөлтөөр 50 хүртэлх хувиар цалингаа нэмэгдүүлэх боломжтой. Харин яг өнөөдөр эмч нарын цалинг хоёр дахин нэмэх боломж 2021 онд байхгүй. Энэ шаардлагын дагуу 1,1 их наяд төгрөг хэрэгтэй. Тиймээс Эрүүл мэндийн сайд, холбогдох байгууллагууд эмч нартай уулзаж тодорхой хэмжээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан талаар мэдээлсэн. Засгийн газар эмч нарын цалинг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах болно. Өчигдрөөс эхлэн эмч нар, ажилтнуудынхаа цалинг эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан тодорхой хэмжээнд нэмэх боломжтой талаараа зарим эмнэлгийг удирдлагууд мэдэгдсэн байсан" гэлээ.
| Ч.БОЛОРТУЯА: Он дуустал эмч нарын цалинг хоёр дахин нэмэх төсөв байхгүй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |