Газар хөдлөлтийн төв цэг нь Хөвсгөл аймгийн Ханх сумын Хачмын ам, Хөвсгөл нуурын ойролцоо байжээ. Ханх сумын Хачмын ам гэх газрын ойролцоо өвөлжиж байгаа айлуудын малын хашаа, зуны байшин нь нурсан байна. Нөхцөл байдлын талаар Ханх сумын малчин С.Ренчингээс талаар тодрууллаа.
-Танай өвөлжөөний ойролцоо газар хүчтэй хөдөлжээ. Та болон танай гэрийнхэн, мал хуй нь зүгээр үү. Юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Энд үүрээр аюул боллоо. Тэнгэр ниргэж байгаа юм шиг дуу гарч, байшин, хашаа тачигнаад сүйд болсон. Малын хашаа нурж, байшин маань нурахад бэлэн болоод байна. Үүрээр 05:10 цагт ор дайвалзаад, гэрийн эд хогшил бүгд нурж, эвдэрсэн. Муухай хашхираад гэрт байсан хөгшнөө дарж аваад, доошоо хэвтэхэд ашгүй байшин нуралгүй өнгөрлөө. Аяга, шанага хуйгаараа хагарч, хананд өлгөөтэй жааз, шилэн эдлэл унаж, хагарсан. Гэрт ер нь бүрэн бүтэн зүйл бараг алга, зурагт хүртэл хагарсан.
-Та хоёр бэртэж, гэмтээгүй биз дээ?
-Гайгүй ээ. Бид хоёр тухайн үед унтаж байсан юм. Гэнэт тачигнаад эхлэхээр нь орон доогуураа ороод, доошоо хараад хэвтсэн. Тэгээд чичирхийлэл бага зэрэг буурахаар нь гэрээсээ гарсан. Чичирхийлэл нь буурсан хэдий ч одоо хүртэл үе үе газар хөдөлсөөр байна. Малын хашаан дотор байсан үхэрнүүд мөөрөлдөж, хашаанаасаа гарсан байна лээ.
-Газар хагарч, ангайсан уу?
-Тийм ээ, газар энд, тэндгүй ангайж, хагарсан. Хэсэг хэсэг газарт дөрвөлжилж хагарсан байна лээ. Манайх голын ойролцоо байдаг болохоор ангайсан газраар ус их гарч ирсэн.

.jpg)
| Ханх сумын малчин С.РЕНЧИН: Газар дөрвөлжлөн хагарч, ус их хэмжээгээр гарч ирсэн |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |