Монголын цагдаа нар БНХАУ-ын иргэдийг хараа хяналтгүйгээр улсын хилээр нэвтрүүлж байгаа талаарх мэдээлэл цахим орчинд сүүлийн өдрүүдэд эрчимтэй тархаад байгаа. Мөн эл мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацсан иргэдийг цагдан хорьж, шалгаж байгаа гэх мэдээлэл хөвөрч эхэллээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Монгол Улсын хил дархан байдаг учир хэн нэгэн хууль бусаар нэвтрэх боломж байхгүй. Хууль бусаар БНХАУ-ын иргэдийг хил нэвтрүүлж байна гэдэг нь худал мэдээлэл. Гадаад улсын иргэдийг УОК-ын шийдвэрийн дагуу улсын хил нэвтрүүлж байгаа. Зөвшөөрөгдсөн иргэдийг тусгаарлах байр руу хүргэх хүртэл цагдаагийн байгууллага хэв журмын хамгаалалтыг зохион байгуулж байгаа. Арваннэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө 1989 онд төрсөн эмэгтэй О, 1972 онд төрсөн эрэгтэй Г нар нь цахим хуудсаар дамжуулан иргэдэд худал мэдээлэл тараасан. Мөн албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжлон тавьсан шаардлагыг эсэргүүцэж, үйл ажиллагаанд саад учруулсан тул хэрэг бүртгэл нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр 1989 онд төрсөн эмэгтэй О гэгчийг түр саатуулсан байгаа” гэлээ.
| Б.Баатархүү: БНХАУ-ын иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлж байна гэх худал мэдээлэл тараасан О гэгчийг түр саатуулсан |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |